Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг гамшгаас хамгаалах, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Гамшгаас хамгаалах алба, орон нутгийн удирдлага, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн үүрэг оролцоо чухал ч эдгээр талуудыг бүх түвшинд уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангахад Онцгой байдлын байгууллагын удирдах алба хаагчдын гүйцэтгэх үүрэг, хичээл зүтгэл нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Ирэх жилүүдэд Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах, ялангуяа өндөр хөгжилтэй улс оронд түлхүү сургаж бэлтгэх бодлого баримтална.
Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах чиглэлээр 10-аад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай болон бүс нутгийн болон олон улсын 20 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид хамтын ажиллагааг өргөтгөх, нэн ялангуяа алба хаагчдыг сургаж бэлтгэх чиглэлээр хүчин чармайлтаа эрчимжүүлэх шаардлагатай.
Монгол хүний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжил, Онцгой байдлын байгууллагын бэлэн байдал, үйл ажиллагаа, нэр хүнд, цаашдын хөгжил дэвшил нь энэ байгууллагын бодлогыг өнөө цагт тодорхойлж, удирдаж байгаа удирдлагуудаас шууд шалтгаална. Иймд миний бие та бүгдээс төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, албаны бэлтгэл бэлэн байдал, сахилга хариуцлага, удирдах ажилтны манлайлал, ёс зүй, мэргэшлийн ур чадварыг шаардаж ажиллах болно.
| Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүнийг өндөр хөгжилтэй улс оронд түлхүү сургаж бэлтгэнэ | ||
| Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.