Шууд Chart

Газар тариалан эрхлэгчид төрийн бодлого тогтвортой үргэлжлэх хэрэгтэй байна гэв

2026-01-13 17:15:22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр салбарын мэргэжлийн холбоодтой хамтарсан уулзалт зохион байгуулж байна.

Эхний уулзалтыг газар тариалангийн салбарын мэргэжлийн холбоодтой хийв.

Энэхүү уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон яамны газар, хэлтсийн дарга, харъяа байгууллагын удирдлагууд болон Монголын Тариаланчдын Үндэсний холбоо, Монголын жимс жимсгэний Үндэсний холбоо, Монголын Агрономчдын холбоо, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ, Мөөгөн хүрээ мөөг судлалын академи, Газар тариалангийн бодис, бордоо импортлогчдын холбоо, Тослог ургамал тариалагчдын холбоо, Монголын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерүүдийн холбоо, Гидропоник тариалагчдын гэрэл мэргэжлийн холбооны төлөөллүүд оролцов.

Энэ үеэр салбарын яамнаас шинээр боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, мэргэжлийн холбоодын зүгээс тулгамдаж буй асуудлаа танилцуулан, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцов.

Газар тариалан эрхлэгчдийн зүгээс төрийн бодлогыг тогтвортой үргэлжлүүлэх, тариаланчдын урамшууллын мэдээлэл нээлттэй, ил тод байх, бордооны нэршлийг үйлчлэх бодисын нэршлээр нэгтгэн оруулах, жимс жимсгэнийн үндэсний сортуудыг нэмэгдүүлэн чацарганы кластерийн үйл ажиллагааг өргөжүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн импортын хамаарлыг бууруулах, экспортын боломжийг нээж өгөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой ажлууд дээр хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндлөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Газар тариалан эрхлэгчид төрийн бодлого тогтвортой үргэлжлэх хэрэгтэй байна гэв  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй