Шууд Chart

Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авлаа

2026-01-14 09:06:06

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд баригдсан Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий барилгын ажил бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авлаа.

Тус барилга нь зоорьтой, дөрвөн давхар, нийт 2368.80 ам метр барилга бөгөөд нэг дор 200-250 зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжсэн цогц үйлчилгээний төв байхаар төлөвлөж баригдсан юм.

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан энэхүү төв нь зохион байгуулалтын хувьд нөхөн сэргээх эмчилгээний өрөө, чийрэгжүүлэлтийн танхим, урлагийн заал, эмчийн болон үзлэгийн өрөөнүүд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, уулзалтын болон оффисын өрөө, ажилчдын өрөө зэрэг үндсэн зориулалтын тасалгаануудтай. Мөн оёдол, гар урлал, мужааны цех болон сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий бусад ажлын өрөөнүүдийг иж бүрнээр нь байгуулсан. Түүнчлэн 18.0×9.0 метр хэмжээтэй уурын зуухны барилга, 12.0×6.0 метр хэмжээтэй гүний худгийн барилга, 3.0×3.0 метр хэмжээтэй харуулын байр зэргийг барьж, ашиглалтад оруулсан байна. Гадна тохижилтын ажлын хүрээнд авто зогсоол, явган хүний зам талбай, гадна гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн юм. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Тэмээн” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 


Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авлаа   
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй