Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр салбарын мэргэжлийн холбоодтой хамтарсан уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд мал аж ахуйн салбарын мэргэжлийн холбоодынхонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулан, харилцан санал солилцов.
Оролцогчид мал амьтны бүртгэл мэдээллийн сан, хяналтын системийг шинэчлэх, холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилэн найруулах, салбарын чанар стандартыг шинэчлэх, сүүний урамшууллын үйлчлэх хугацааг сунгах, тэжээлийн үйлдвэрлэгчдэд төрийн дэмжлэг үзүүлэх, хоршоологчид, малчдад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, малчдын залгамж халааг бэлтгэх, зөгийчдийн өдөр бий болгох, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх, салбарын хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлж байв.
Мөн Монгол Улсын санаачлагын дагуу зарлагдсан энэ онд тохиож буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Монголын мал аж ахуйн салбарт шинэчлэл хийхийн төлөө салбарын мэргэжлийн холбоод манлайлан ажиллахаа илэрхийллээ.
| “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд мэргэжлийн холбоод манлайлан ажиллана | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.