Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 16-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

Иймд малчид, иргэд тээвэрчид та бүхэн:
-Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах
-Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах
-Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
-Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
-Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
-Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автотээвэр хийхгүй байх
-Баталгаат зам гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
| Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна | ||
| Үзсэн: 256 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.