Шууд Chart

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 27 тэрбум ам.долларт хүрчээ

2026-01-14 10:36:19

Монгол Улс 2025 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 15.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 384.5 сая ам.доллар, экспорт 81.9 сая ам.доллар, импорт 302.6 сая ам.доллароор тус тус буурч, тэнцэл 220.7 сая ам.доллароор өссөн байна. 

Экспорт 2025 онд өмнөх оноос 81.9 сая ам.доллароор буурахад нүүрс 2.9 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256.7 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 70.8 сая ам.доллар, сүлжмэл дотуур хувцас 5.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. 

Харин зэсийн хүдэр, баяжмал 2.5 тэрбум ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 341.6 сая ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 260.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 51.1 сая ам.доллароор өссөн байна. 

Харин импортын бууралт ачааны автомашин 217.1 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 67.7 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 52.5сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 48.9 сая ам.доллар, суудлын автомашин 43.7 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин дизелийн түлш 41.1 сая ам.доллар, азотын бордоо 22.4 сая ам.доллар, цахилгаан эрчим хүч 18.5 сая ам.доллароор өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

 Экспорт, импортын бүтэц, 2025 он, дүнд эзлэх хувиар

 


Гадаад худалдааны нийт бараа эргэлт 27 тэрбум ам.долларт хүрчээ  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй