Шууд Chart

Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа

2026-01-14 11:54:02

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г батлууллаа.

Тус төлөвлөгөө батлагдсанаар гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээг зохион байгуулах удирдлага, зохицуулалт боловсронгуй болж, гамшгаас хамгаалах алба, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хуулийн этгээдийн бэлтгэл, бэлэн байдал сайжран, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдэж байна.

Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй нийцүүлэн гамшгийн төрөл бүрээр салбар төлөвлөгөө, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлах юм.

Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль цаг уур, биологийн гаралтай аюулт үзэгдэл, гамшиг, ослын төрөл, тоо, давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрүүл мэнд, амь нас, амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлсэн зэрэг өнгөрсөн жилүүдэд тохиолдсон цар тахал, зуд, үер зэрэг байгалийн гамшиг, аюул нь бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох, удирдлага, зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй