Шууд Chart

Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олголоо

2026-01-14 14:05:29

Төрийн албаны зөвлөлийн 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хурлаар аймгийн Эрүүл мэндийн газрын зарим удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцов.



Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын тодорхойлолтыг нийтлэгээр батлах зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Зөвшөөрөл олгох тухай” 63 дугаар тогтоолоор олгон хэрэгжүүлж байсан юм.

Энэ удаагийн хурлаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн даргын албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгох тухай тогтоолын төслүүдийг баталлаа. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олголоо  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй