Шууд Chart

Цочир хүйтний үед жолооч тээвэрчдэд өгөх зөвлөмж

2026-01-14 15:16:06

Маргааш өдрөөс буюу нэгдүгээр сарын 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Та тээврийн хэрэгслээ гадаа, ил зогсоолд байршуулах бол заавал хучлагаар хучиж хөлдөхөөс сэргийлэх

-Авто замд мөстөлт үүсч, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул гэнэт огцом тормозлох, хурд хэтрүүлэхээс зайлхийх

-Хүйтний улиралд таны тээврийн хэрэгслийн аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг хангаж, шалгах

-Хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг авч явах

-Хөдөө орон нутагт зорчих бол цасны гинж, хүрз, хэрэгсэл болон багаж, тоног төхөөрөмж базаахыг Автотээврийн үндэсний төвөөс санууллаа. 


Цочир хүйтний үед жолооч тээвэрчдэд өгөх зөвлөмж  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй