Шууд Chart

Чингэлтэй дүүрэгт хийн түлш борлуулах цэг ажиллаж эхэллээ

2026-01-14 16:10:31

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинг дулаалж, хийн халаагуурт шилжүүлж буй.

Дулаалгын ажил дууссан бөгөөд хийн халаагуурт шилжүүлэх ажил үргэлжилж байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 3000 гаруй айл өрхөд өдөр, шөнийн горимтой, өрхийн дулааны хэрэгцээг мэдэрч автоматаар асаж, унтардаг ухаалаг хийн зуухыг суурилуулж байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд хийн түлш борлуулах анхны цэг ажиллаж эхэллээ.

Айл өрхүүд хийн түлшээ авахдаа "Хотула" аппликейшн, иргэний үнэмлэх, гар утасны дугаараа ашиглан киоск машинаар төлбөрөө төлөх боломжтой юм.


Чингэлтэй дүүрэгт хийн түлш борлуулах цэг ажиллаж эхэллээ  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй