Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нэгдүгээр сарын 17-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны 01-р сарын 15-ны 20 цагаас 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 40-45 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 34-39 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 25-30 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 32-37 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.
2026 оны 01-р сарын 17-ноос 2026 оны 01-р сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 34-39 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.