Шууд Chart

Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ

2026-01-15 17:06:52

Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 15-ны оройн 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын гол гудамж, замуудад замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал үүсгэсэн 7 зам тээврийн осол гарчээ. Эдгээр осол нь "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн теле хяналтын камерт бүртгэгдсэн байна.

Хүйтний эрч чангарч, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.

 


Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй