Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, өвчний улиралд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмч нарыг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулах юм.
2026 оны эхний сургалтыг Хүүхэд Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөлтэй хамтран нэгдүгээр сарын 14-ний өдөр цахимаар зохион байгууллаа.
Сургалтаар томуугийн хүндрэлийн менежмент, томуу, томуу төст өвчин болон улаанбурхан өвчин хавсарсан үеийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжууллаа.

Сургалтад аймаг, нийслэлийн 750 гаруй хүүхдийн эмч нар хамрагдаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл авав.
| “Томуу, томуу төст өвчин болон улаанбурхан өвчин хавсарсан үеийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ” сэдэвт цахим сургалт болов | ||
| Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.