Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 17-ны Бямба гарагт МҮОНРТ-ээр олон нийттэй шууд ярилцана.
"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага өнөөдөр 17:00-20:00 цагт үргэлжилнэ.
Үзэгч, сонсогч, уншигч та бүхэн сонирхсон асуулт болон Засгийн газарт илгээх санал шийдлээ Иргэдтэй харилцах 11-11 төв болон E-Mongolia цахим хуудасны тусгай цонхонд урьдчилан илэрхийлэх боломжтой.
Мөн иргэн та шууд нэвтрүүлгийн үеэр МҮОНРТ-ийн гадаа байрлах Явуулын студид хүрэлцэн ирж, өөрийн биеэр шууд нэвтрүүлэгт оролцож, асуулт асуух бүрэн боломжтой.
Хөдөө орон нутаг болоод хилийн чанадад суугаа иргэд "Монголын мэдээ" сувгийн 70127005, 70128467 утсанд хандаж, асуултаа урьдчилан ирүүлэх боломжтой.
Үзэгч, сонсогч, уншигч та бүхнийг "Ерөнхий сайдаас асууя" олон нийтийн шууд ярилцлага нэвтрүүлэгт идэвхтэй оролцохыг урьж байна.
| "Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага өнөөдөр 17:00 цагаас эхэлнэ | ||
| Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.