Шууд Chart

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов

2026-01-17 09:07:50

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хоёр дахь өдөр тус улсын төрийн өмчит CNPC (Хятадын үндэсний газрын тос компани) компанитай уулзалт хийлээ.
Уулзалтаар шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ханган нийлүүлэлтийг хангах, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.
Монгол Улсыг төлөөлөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням уулзалтын үеэр Монгол Улс дотоодын шатахууны хэрэгцээг тогтвортой хангах бодлогыг баримталж байгааг яриандаа онцлов.
Мөн CNPC-ийн төлөөлөгчид Монгол Улсын зах зээлд шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгалах, нийлүүлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд компанийн боломж, төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолдог бөгөөд ОХУ-аас 95 хувийг бүрдүүлж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ-аас нийлүүлж байгаа юм. Тэгвэл албан ёсны айлчлалын хүрээнд энэхүү импортын хэмжээг нэмэгдүүлэхээр талууд хэлэлцэж, харилцан санал нэгдлээ.
Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүүлэх дамжуулах хоолойн төслийн хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхитэй хамтран ажиллахаар тохиролцов гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй