Шууд Chart

888 төслийн санхүүжилт дуусаагүй

2014-10-03 14:38:03

“888 төслийн санхүүжилт дуусах болоогүй” гэж Хөгжлийн банкнаас мэдэгдлээ. Экспортыг дэмжиж импортыг бууруулах 888 төсөлд шалгарсан ч банк зээл олгохгүй байна гэж үйлдвэрлэгчид, ялангуяа орон нутгийнхан хэлдэг. Хөгжлийн банкнаас Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 13 арилжааны банкаар дамжуулан 888 төслийн санхүүжилт хийж байгаа. Таван жилийн хугацаатай 9 хувийн хүүтэй энэ зээлийн санхүүжилт Чингис бондоос нэг их наяд төгрөг байхаар баталсан.

Үүнээс 130 орчим тэрбум төгрөгийн зээл гаргасан. Энэ эх үүсвэр дуустал 888 төслийн зээл үргэлжилнэ гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат ярилаа. Энэ талаарх мэдээллийг манай сэтгүүлч Б.Даваажав бэлтгэжээ.
 


888 төслийн санхүүжилт дуусаагүй  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй