“Тал Нутгаас Дакарт” төслийн тамирчин Монгол Улсын Гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд нь “Дакар Ралли” тэмцээний 13 гарааны уралдааны нийлбэр дүнгээр топ 20 дотор багтаж, шилдэг 16 дугаар байрт, Ралли-2 ангилалдаа шагналт 6 дугаар байрт шалгарч түүхэн амжилт гаргалаа.
Мөн “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчны 3 дугаар байрны тусгай шагнал, дурсгалын медаль, цом хүртлээ.
Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн тус тэмцээний нийлбэр дүнгээр 29 дүгээр байрт шалгарч, Ралли-2 ангилалд 19 дүгээр байраар шалгарсан сайхан амжилт үзүүллээ.
Хагас сарын турш 190 гаруй улс оронд тэрбум гаруй хүний анхаарлын төвд байсан автомото спортын Олимп хэмээн нэрлэгддэг “Дакар Ралли” уралдаанд Монголын тамирчид ийнхүү өндөр амжилттай оролцлоо. Энэ жилийн уралдаан Саудын Арабын Хант Улсын нутгаар 7,600 км замд 13 гараатай 2026 оны 01 дүгээр сарын 03-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
| Гавьяат тамирчин Э.Халиунболд түүхэн амжилт бүтээлээ | ||
| Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.