Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1041 дуудлага иржээ

2026-01-19 10:31:34

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 1 дүгээр сарын 12- 18 хүртэл нийтдээ 1041 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 159 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 79, мэдээлэл хүссэн дуудлага 555, зорилтот бус 248 дуудлага бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 149 байгаагаас орон нутгийн хэмжээнд  30 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 119 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 26 хүүхэд үйлчилгээ  үйлчилгээ авсан байна.


Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1041 дуудлага иржээ  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй