Шууд Chart

"Dimdex-2026" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв

2026-01-20 10:01:06

Дэлхийн батлан хамгаалахын технологийн томоохон үзэсгэлэнгүүдийн нэг болох "Dimdex-2026”-д Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна.  Катар Улсын Доха хотноо дэлхийн 80 гаруй орны батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд, 200 гаруй техник технологийн томоохон хөгжүүлэгчдийг нэгтгэсэн "Dimdex-2026" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Катар улсын Эмир, Шейх Тамим бин Хамад Аль Танигийн ивээл дор болж буй тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут тэргүүтэй төлөөлөгчид урилгаар оролцож байна.

Катарын Үндэсний Чуулганы Төв (Qatar National Convention Centre)-д “Батлан хамгаалахын инновацын дэлхийн төв: Илүү аюулгүй маргаашийг бүтээхийн төлөө боломжид хөрөнгө оруулъя” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ юм.

Олон улсын болон далай тэнгисийн аюулгүй байдлын салбарын дэлхийн хэмжээний тэргүүлэх арга хэмжээний хувьд DIMDEX 2026-д дэлхийн өнцөг булан бүрийн гол шийдвэр гаргагчид стратегийн хамтын ажиллагаа, өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар 4 өдрийн турш чуулна.

Катар улс нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын чухал түншүүдийн нэг бөгөөд энэхүү үзэсгэлэнд оролцсоноор техник технологийн хөгжил, боломжийг судлахаас гадна хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан сургуулилт, боловсон хүчин бэлтгэх зэрэг өмнөх хэлэлцээрүүдийн үечлэлийг сунгаж, гэрээнд гарын үсэг зурж буйгаар онцлог болж байна.


"Dimdex-2026" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй