Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны газрын дарга, хурандаа А.Дашням, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Д.Очирбаттай хоёр талын уулзалт хийлээ.
Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндиийн улсын албанд гамшгаас хамгаалах команд штабын сургууль болон эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулах юм.
Мөн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулж, ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17)-д хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо | ||
| Үзсэн: 149 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.