Иргэд буцалтгүй зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна.
Тодруулбал, иргэд олон нийтийн сүлжээ, ялангуяа фейсбүүкээр дамжуулж зээл олгоно гэх зар мэдээллийн дагуу холбогдож, “Сертификат буцахгүй зээл” гэх гарчигтай хуурамч бичиг баримтад итгэн, үйлчилгээний хураамж шилжүүлж залилуулж байна.
Уг сертификат нь сайн нягталж харвал үг үсгийн алдаа, хуулийн нэршил, зүйл анги гэх мэт олон уялдаа холбогдолгүй мэдээллийг агуулсан байна.
Иймд иргэн та энэ төрлийн хуурамч зар, бичиг баримтад хууртахгүй байх, сэжигтэй мэдээлэл илэрсэн тохиолдолд нэн даруй report хийж, өөрт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд буцалтгүй зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.