Нийгмийн халамж ба ядуурал, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа тоон мэдээлэлд суурилан шинжилж, халамжийн үйлчилгээний зардалд нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийн чиг хандлагыг тодорхойлох, бодлогын зөвлөмж гаргах зорилгоор Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн “Халамжийн сангийн зарцуулалтад хийсэн хүчин зүйлийн шинжилгээ”-ээ хийснээ ГБХНХЯ болон ХХҮЕГ-ын халамжийн бодлого хэрэгжилт хариуцсан албан хаагчдад танилцууллаа.
Шинжилгээний үр дүнгээс харахад нийгмийн халамжийн сангийн нийт зардал 2020-2024 онд тогтвортой өсөж, 2024 онд 2.3 их наяд төгрөгт хүрсэн нь дунджаар улсын төсвийн 10 орчим хувийг эзэлж байна.
Шинжилгээгээр нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, зарцуулалтын бүс нутгийн болон хугацааны өөрчлөлт, үйлчилгээний төрлөөр ангилан судалж, зардалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлон, нөлөөллийн үр дагаврыг үнэлсэн байна.
Судалгааг ГБХНХЯ-ны албан хаагчид болон бусад халамжийн чиглэлийн бодлогын судлаач шинжээчидтэй хамтран сайжруулан ажиллахаар боллоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| Халамжийн сангийн зарцуулалтын нөлөөллийн хүчин зүйлийн шинжилгээ хийж байна | ||
| Үзсэн: 149 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.