Шууд Chart

Цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болголоо

2026-01-21 11:25:03

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оны хоёрдугаар сарын 17-ны мягмар гарагийн ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүний өдөр 2026 онд Мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан иргэдээс ажлын өдрийг шилжүүлэх хүсэлт гаргах болсон.

“E-Mongolia” цахим системээр санал өгсөн иргэдийн 75 орчим хувь нь битүүний өдрийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс иргэдийн хүсэлтийг харгалзан ажилтан, албан хаагчдын ажил, амралтын цагийг оновчтой зохицуулах, үндэсний уламжлалт баярыг гэр бүл, ахан дүүсийн хүрээнд ёс заншлын дагуу тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа.


Цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болголоо  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй