Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутын Катар Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн болон Батлан хамгаалах салбарын боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлагын төлөөлөл тус улсын Аль-Заим Агаарын цэргийн Академид зочиллоо.
Уг академи нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Аль-Улдейд баазад байрлаж, Катарын Агаарын цэргийн нисгэгч, нисэхийн инженер техникийн бүрэлдэхүүн, нислэгийн удирдагч, нисгэгчгүй нисэх хэрэгслийн нисгэгч-оператор зэрэг мэргэжлээр 4 жилийн хугацаатайгаар сургаж бэлтгэдэг дээд боловсролын байгууллага юм.

Тэд РС-21, QSMK, Н-125 зэрэг загварын сургалтын онгоц, нисдэг тэргээр нисгэгч нараа сургаж бэлдэхээс гадна Англи, Франц улсын сургалтын симмулятор дээр нислэгийн хөдөлгөөний удирдагч, нисгэгчгүй нисэх хэрэгслийн оператор-нисгэгч нараа дадлагажуулж, тэдэнд нэн шаардлагатай ур чадварыг эзэмшүүлдэг болохоо танилцуулав.
Тус академид гадаадын 20 гаруй орны сонсогч суралцдаг, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан, бүс нутагтаа тэргүүлэх сургалтын сургалтын орчныг бүрдүүлж чаджээ. Айлчлалын бүрэлдэхүүн тус сургуулийн сургалтын агуулга, тогтолцоо, сайн туршлагыг судлахаас гадна сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сонсогч солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.



| Катар улсын агаарын цэргийн академид зочиллоо | ||
| Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.