ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав Монгол улсын Засгийн газрын 248 дугаар тогтоолоор байгуулагдсан Ургамал хамгааллын газарт ажиллалаа.
Тус байгууллага 2025 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, 3 хэлтэс 19 орон тоотойгоор ажиллаж байна.
Энэ хугацаанд "Төвийн бүсийн тариалангийн талбайн хөнөөлт организмын тархалт, хөнөөлийн судалгаа" тандан судалгаа, "Жимс жимсгэний өвчин, хортонтой тэмцэх, урьдчилан сэргийлэх" тандан судалгааг хийж гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хорио цээрийн гэрчилгээ, мэдэгдэл 5468-ыг олгосон. Олон улсын 20 стандартыг үндэсний стандартаар нутагшуулан батлуулжээ.
2025 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг цахимд шилжүүлэн экспортын нэг цонхны цахим системийг бүрэн ашиглалтанд оруулан ажиллаж байгааг танилцууллаа. Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Узбекистан улстай хэлэлцээр хийж, БНХАУ, ОХУ-тай 3 талт гэрээ байгуулан, Хятад улстай хорио цээрийн 3 протокол байгуулахаар зорин ажиллаж байна.
Цаашид хууль эрхзүйн хүрээнд цахим гэрчилгээ Ephyto холбогдох зохицуулалтыг тусгах, Ре-экспортын гэрчилгээ олгох зохицуулалтыг тусгах, ургамлын эрүүл мэнд, Ургамал хамгааллын тухай хуулийг даган гарах 5 журмын төслийг боловсруулаад байгааг батлуулах ажилд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Ургамал хамгааллын газар экспортын нэг цонхны цахим систем нэвтрүүлжээ | ||
| Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.