Шууд Chart

“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно

2026-01-22 11:51:32

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан их Сарьдаг, Хатан далай ээждээ” хүндэтгэл үзүүлэх “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хатгал тосгонд 25 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

“Хөх сувд-2026” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.  


“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй