Шууд Chart

Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэллээ

2026-01-22 12:22:48

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах журам 2025 оны 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж 102 аппликэйшныг ажиллуулж эхэлсэн билээ.

Өнгөрсөн 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 126.769 зөрчил баталгаажиж, үүнээс 62.886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна.

Үүний дагуу нийт 143.704.400 төгрөгийн урамшуулал олгохоор тооцоо судалгаа хийгдэж, холбогдох байгууллагууд ажиллаж байна 

2026 оны 1 дүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан.

Нийт урамшуулал авах эрхтэй иргэдээс:

  • 5519 иргэн 102 аппликэйшнд IBAN дансаа амжилттай холбосон,
  • 3593 иргэн IBAN дансаа холбож амжаагүй байна.

IBAN дансаа холбогоогүй иргэдийн урамшууллын мөнгөн дүнг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул тухайн иргэд 102 аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг анхааруулж байна.

102 апп-д зөрчлийн мэдээллийг хэрхэн өгөх вэ?

Журмын дагуу иргэний мэдээллийн үндсэн дээр илрүүлж, торгууль оногдуулсан зөрчил бүрд:

  • 200 хүртэл нэгжийн торгууль ногдуулсан бол тухайн торгуулийн 20 хувьтай тэнцэх,
  • 200-аас дээш нэгжийн торгууль ногдуулсан бол 10 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тогтоосон.

Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгох бөгөөд иргэд дараах төрлийн зөрчлийг 102 аппликэйшн-ээр дамжуулан мэдээлэх боломжтой.

Үүнд:

  • Явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан,
  • Автобусны буудал, зогсоол дээр тээврийн хэрэгсэл байршуулсан,
  • Түр болон удаан хугацаагаар зогсохыг хориглосон газарт тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчлүүд хамаарна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэллээ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй