Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2026 оны 01-р сарын 22-ны 20 цагаас 23-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндий, Орхон Туулын бэлчирээр 39-44 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 35-40 хэм, Хангайн уулархаг нутаг, Сэлбэ, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 23-28 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр 30-35 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 24-29 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 38-40 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 37-39 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
2026 оны 01-р сарын 24-нөөс 2026 оны 01-р сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.