Шууд Chart

Ганд тэсвэрлэх байдлыг олон улсын хэмжээнд нэмэгдүүлнэ

2026-01-23 13:17:18

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, газрын гадаргын дулаарлаас улам эрчимжиж байгаа Гангийн асуудлаарх Олон улсын манлайлагч нарын уулзалт Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр зохион байгуулагдав.

Жил бүр 55 сая хүний амьдрал гангаас хамааран эрсдэлд орж буй тул Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлаар НҮБ-ын гишүүн орнуудыг хэлэлцээрийн зөвшилцөлд хүрэхээс гадна бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд манлайлан ажиллаж байгаагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд илэрхийллээ.

Эдийн засгийн олон улсын зарим байгууллагуудын судалгаагаар жил бүр гангаас шалтгаалсан байгалийн гамшиг, усны хомсдол, хүнс, хөдөө аж ахуйн салбарын алдагдал 307 тэрбум ам долларт хүрч байгаа нь улс орнуудын хувьд хөгжлийн түвшнөөс үл хамааран “чимээгүй гамшиг”-д тооцогдож байна.

Энэ агуулгаар эсрэг байр суурьтай төлөөллүүдийн дунд зөвшилцөл, итгэлцэлийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэхээс гадна Талуудын 17 дугаар бага хурлыг түүхэнд тэмдэглэн үлдээх бүх нийтийн эрмэлзэл болохыг оролцогч нар тэмдэглэлээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17

Ганд тэсвэрлэх байдлыг олон улсын хэмжээнд нэмэгдүүлнэ  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй