Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2026 оны 01-р сарын 23-ны 20 цагаас 24-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулс, Увс нуурын хотгороор, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 37-42 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 32-37 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 25-30 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 22-27 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
2026 оны 01-р сарын 25-наас 2026 оны 01-р сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 25-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.