Шууд Chart

Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

2026-01-23 15:19:57

Нийслэлийн хэмжээнд энэ онд 78.5 км дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барихаар урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа юм. Одоогоор Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байдаг.

Нийслэлээс дугуйн замын төлөвлөлтийг үе шаттай нэмэгдүүлж, 2026-2028 онд нийслэлийн зургаан дүүрэгт 253 км урт дугуйн зам шинээр барьж, 2040 он гэхэд нийт дугуйн замын уртыг 1677 км-т хүргэхээр зорьж байна.

Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурлаж, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан дугуйн замыг барих юм.


Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй