Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах Сэлбэ 20 минутын хот буюу “Сэлбэ” хот орон сууцжуулах төслийн нөлөөлөлд нийт 2206 нэгж талбарт газар чөлөөлөлт хийгдэхээс 1877 нэгж талбартай гэрээ байгуулсан бол 211 нэгж талбар газар чөлөөлөгдөхгүй буюу 106 нь төрийн байгууллага, 105 нь А даалгавар хүссэн, худалдаа үйлчилгээний байгууллага юм.
Чөлөөлөгдсөн талбайд орчны бохирдлыг арилгах, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлууд иж бүрэн хийгдэж байна.
Тухайлбал, Сэлбэ дэд төв орчимд 2025 оны өвөл хийсэн хийсэн агаарын чанарын хэмжилтийг 2024 оныхтой харьцуулахад тухайн бүс нутгийн агаар, орчны бохирдол 26 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 30 ажилтан, машин механизмын хамт өвлийн зогсолтын үеийн хамгаалалт, бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажлын явцыг танилцуулъя.
Багц 1
• Бэлтгэл ажил-98.6%
• Cуурь ухлагын ажил-89.7%
• Суурь цутгалт-78.9%
• Зоорийн давхрын угсралтын ажил-78.9%
• БУА-5.5%
Багц 2
• Бэлтгэл ажил-99.4%
• Cуурь ухлагын ажил-91.1%
• Суурь цутгалт-89%
• Зоорийн давхрын угсралтын ажил-89%
• 1-р давхрын угсралтын ажил-46.3%
• 2-р давхрын угсралтын ажил-11%
• БУА-8%
Багц 3.1
• Бэлтгэл ажил-6%
Багц 3.2
• Бэлтгэл ажил-90%
• Cуурь ухлагын ажил-80%
• Суурь цутгалт-83.3%
• Зоорийн давхрын угсралтын ажил-79.8%
• БУА-5.5%
Багц 3.3
• Бэлтгэл ажил-72%
• Cуурь ухлагын ажил-56.8%
• Суурь цутгалт-57.1%
• Зоорийн давхрын угсралтын ажил-57.1%
• БУА-3.8%
Багц 4.1
• Бэлтгэл ажил-72%
• Cуурь ухлагын ажил-70.3%
• Суурь цутгалт-68.8%
• Зоорийн давхрын угсралтын ажил-68.8%
• БУА-3.6%
Багц 4.2
• Бэлтгэл ажил-53%
• Cуурь ухлагын ажил-78%
• БУА-0.58%
“Сэлбэ 20 минутын хот” төсөл бүрэн хэрэгжсэнээр орон сууц, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, соёл спортын цогцолбор, авто болон явган замын сүлжээ, өргөн хүрээний ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн орчин үеийн хот байгуулалтын томоохон жишиг болох юм.
| Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.