Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Л.Батмөнх 82 настай. Цахилгаанчин мэргэжилтэй ч байгалиа гэх чин сэтгэл, бас зүтгэл нь түүнийг дэлхийд данстай /Ногоон нобель шагнал/ байгаль орчны манлайлагч болгожээ.
Тэрбээр говь нутагт эрдэнэс мэт хайрхныг даган биологийн олон янз байдлыг хангах 10 гаруй зэрлэг амьтан, 30 гаруй шувуу, нэн ховор болон ховор ургамал буй 500.000 га талбайг тусгай хамгаалалтад оруулсан.
Эх орныхоо баялгийг зохистой ашиглах, зөв тэмцэж хамгаалсан их үйлс нь ирээдүй хойч үедээ өвлөгдөх үнэт өв болсоор байна.
| Цагийн хүрдийн баатрууд "Байгаль орчинд ээлтэй хүн" номинацид Л.Батмөнхийг нэр дэвшүүлж байна | ||
| Үзсэн: 106 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.