Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ амралтын өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзана.
Төрийн тэргүүн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөнүүдийг өрнүүлж байгаа.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээ, цаашид анхаарах зүйлийн талаар орон нутгийн удирдлагууд, малчин түмэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцана.
Ерөнхийлөгч энэ жил тодорхой хуваарийн дагуу аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана | ||
| Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.