Энэтхэг улсад засмал замын дугуйн "Пүнэ Гранд Тур" олон улсын уралдаан нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болж, тэмцээнд 27 багийн нийт 162 тамирчин өрсөлдлөө.
Таван өдрийн уралдааны нийлбэр дүнгээр Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Сайнбаярын Жамбалжамц зургаадугаар байрт шалгаран Азийн шилдэг дугуйчны улбар шар цамц, тэргүүн байр эзэллээ.
Түүнтэй мөр зэрэгцэн уралдсан Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Батсайханы Тэгшбаяр Азийн шилдэг дугуйчны хоёрдугаар байрт шалгарсан байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

| С.Жамбалжамц Азийн шилдэг дугуйчдыг тэргүүлж, Б.Тэгшбаяр дэд байрт шалгарлаа | ||
| Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.