Шууд Chart

Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026-01-24 13:25:15

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал Чингис Ариновтой уулзалт хийлээ.
 
Уулзалтаар хоёр улсын Онцгой байдлын бодлого, гамшгийн эрсдэлийн удирдлагын институтын тогтолцоо, байгалийн гамшиг, эрсдэл, газар хөдлөлтийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцсон юм.
 
Талууд бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, хамтарсан сургалт, дадлага сургууль зохион байгуулах, мэргэжилтэн солилцох, мэдээлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг онцолж, 2007 онд байгуулсан хоёр талын хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахаар боллоо.
 
Уулзалтын төгсгөлд Монголын тал харилцан ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, Казахстаны төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлахыг урьсан юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
 

Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй