Вашингтон ДиСи орчимд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, их хэмжээний цас орсны улмаас авто замууд халтиргаатай, зорчиход хүндрэлтэй болж байна.
Зарим авто зам, гүүр, уулзваруудад мөс тогтож, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдсэн тул иргэд Та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байна уу.
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс 2026 оны 1 дүгээр сарын 26 буюу өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
| Вашингтон ДиСи орчимд их хэмжээний цас орсны улмаас авто замууд халтиргаатай байна | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.