Шууд Chart

Төмөр зам болон автозамын боомтуудаар нийт 220,056 тонн шатахуун импортолжээ

2026-01-26 17:00:57

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны шатахууны нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээр, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 677 вагон байна.

Тодруулбал:

- АИ-92 автобензин - 262 вагон буюу 15720 тонн

- АИ-95 автобензин - 13 вагон буюу 780 тонн

- Дизель түлш - 385 вагон буюу 23100 тонн

- ТС-1 онгоцны түлш - 8 вагон буюу 480 тонн

- Шингэрүүлсэн шатдаг хий – 9 вагон тус тус байна. Мөн буух өртөөдөөр авч үзвэл,

Толгойт өртөө:

- АИ-92 автобензин -118 вагон

- АИ-95 автобензин -11 вагон

- Дизель түлш - 140 вагон

- ТС-1 -8 вагон шингэрүүлсэн шатдаг хий -9 вагон

Рашаант өртөө:

- АИ-92 автобензин - 13 вагон

- Дизель түлш - 25 вагон

Улаанбаатар өртөө:

- АИ-92 автобензин - 36 вагон

- Дизель түлш - 38 вагон

Эрдэнэт өртөө:

- АИ-92 автобензин - 21 вагон

- Дизель түлш - 34 вагон

Дархан өртөө:

- АИ-92 автобензин - 7 вагон

- Дизель түлш - 16 вагон

Чойр өртөө:

- АИ-92 автобензин - 3 вагон

- Дизель түлш -32 вагон

Сайншанд өртөө:

- Дизель түлш - 3 вагон тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 64 вагон АИ-92 автобензин, 97 вагон дизель түлш, 2 вагон Аи-95 автобензин явж байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-26-ны өдрийг хүртэл төмөр зам болон автозамын боомтуудаар нийт 220,056 тонн шатахуун импортолжээ. Үүнийг задалбал, 94183 тонн АИ-92 автобензин, 2589 тонн АИ-95 автобензин, 122268 тонн дизель түлш, 1016 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж иржээ. Тодруулбал,

Сүхбаатар боомтоор,

- АИ-92 автобензин - 1325 вагон буюу 79974 тонн

- АИ-95 автобензин - 41 вагон буюу 2589 тонн

- Дизель түлш - 1881 вагон буюу 117493 тонн

- ТС-1 онгоцны түлш - 17 вагон буюу 1016 тонн

Эрээнцав боомт

- АИ-92 автобензин - 2911 тонн

- Дизель түлш - 2235 тонн

Цагааннуур боомт

- АИ-92 автобензин - 2675 тонн

- Дизель түлш - 2540 тонн

Боршоо боомт

- АИ-92 автобензин - 2023 тонн

Замын-Үүд боомт

- АИ-92 автобензин 113 вагон буюу 6600 тонн тус тус импортолжээ.


Төмөр зам болон автозамын боомтуудаар нийт 220,056 тонн шатахуун импортолжээ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй