Шууд Chart

ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна

2026-01-27 09:16:44

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн хэрэгцээ шаардлагыг ашиглан гадаад улсаас хуурамч шошго, брэндийн архийг хуурамчаар үйлдвэрлэсэн, хүний эрүүл мэндэд хортой байж болзошгүй архи, согтууруулах ундааг хямд үнээр санал болгож, цахим орчинд зар мэдээлэл байршуулан гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи согтууруулах ундааг худалдан борлуулсан" гэх 666 зөрчилд 663 иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцож, хуурамч архи согтууруулах ундааг хураан авч, устгасан.

Энэ төрлийн зөрчилд торгох шийтгэл оногдуулахаас гадна хуульд заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах хуулийн зохицуулалттай байдаг.

Иймд иргэд Та бүхэн цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлнэ үү.


ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй