Шууд Chart

Дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэгчээр зөвхөн дотоодын компаниудыг шалгаруулдаг

2026-01-28 09:41:27

Барилгын зураг төсөл, угсралт, агааржуулалт, халаалтын системийн чиглэлээр 2020 оноос үйл ажиллагаа явуулж буй АТОП ХХК мөн БНХАУ-ын барилгын материалын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлийн компаниудын төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцлаа.

Уулзалтаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин барих үйл ажиллагааны үе шат, зохион байгуулалт, холбогдох хууль, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэгчийг зөвхөн дотоодын компани дундаас сонгон шалгаруулдаг зарчмыг онцоллоо.

Энэ нь төслийн хэрэгжилтийн явцад оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог тодорхой байлгах, төсөл саатах эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлого юм.

Төслийн ажил гүйцэтгэгч нь Монгол Улсад байнгын үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын барилгын норм, стандартын мэдлэгтэй, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай, тухайн чиглэлээр туршлагатай хуулийн этгээд байх шаардлагатай.

Харин гадаадын хөрөнгө оруулалт, барилгын компаниуд дотоодын ажил гүйцэтгэгчтэй түншлэлийн гэрээ байгуулан хамтран оролцох боломжтой зэргийг мөн дурдлаа гэж Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-иас мэдээллээ.  


Дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэгчээр зөвхөн дотоодын компаниудыг шалгаруулдаг  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй