Шууд Chart

Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо

2026-01-28 17:00:28

Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн барилгыг аймгийн төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орууллаа.

Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, төмөр бетонон карказ, төмөр металл пассадтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтой сүүлийн үеийн стандартад нийцсэн гэдгээрээ онцлог юм.

Ингэснээр гал түймэр унтраах, аврах ажиллагааг шуурхай, аюулгүй, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж, алба хаагчдын ажиллах орчин стандартын шаардлагад нийцэн сайжирч байна.

Түүнчлэн иргэдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь хөрш зэргэлдээ Баян-Овоо, Манлай сумдын 50 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй