Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги дээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан эхэллээ.
Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр удирдаж байна.
Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, зөвлөмжийн биелэлт, Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах тухай, Гэр хорооллын айл өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны тухай, Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай нийслэлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, барилга байгууламжийн дахин төлөвлөлт, паспортжуулалтын талаар, Нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, Улаанбаатар хотын аюулт үзэгдэл, осол, гал түймрийн нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн талаарх илтгэл, танилцуулга хэлэлцүүлж байна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
| Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн анхдугаар хуралдаан эхэллээ | ||
| Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.