Монгол Улсын нийслэл, 21 аймгийн төвийн агаарын чанарын мэдээллийн ил тод байдал, олон нийтэд хүртээмжтэй байдлыг шинэ шатанд гаргах agaar.gov.mn нэгдсэн платформыг албан ёсоор нээгээд байна.
Тус платформ нь Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд суурилуулсан олон улсын жишигт нийцсэн агаарын чанарын автомат станцуудын мэдээллийг бодит цагийн горимоор нэгтгэн хүргэх боломжийг бүрдүүлж байна.
Агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үндсэн үзүүлэлтүүдийг MAMIS программын тусламжтайгаар боловсруулж, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаа нь платформын гол онцлог юм.
Энэхүү ажил нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хүрээнд хийгдэж байна.
Платформ нээгдсэнээр:
-Иргэд агаарын чанарын мэдээллийг бодит цагт авах,
-Судалгаа, төлөвлөлт, бодлого, шийдвэрийг өгөгдөлд суурилж гаргах,
-Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг шинжлэх ухаанд тулгуурлан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
| Аймгийн төвүүдийн агаарын чанарын нэгдсэн платформ www.agaar.gov.mn ажиллаж байна | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.