Шууд Chart

Рашаан ашиглагч байгууллагуудад байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөгөө өглөө

2026-01-30 13:04:50

Өвөрхангай аймгийн Хужирт суманд рашаан ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, рашаан ашиглалтын зохицуулалт, байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгууллаа.
 
Тус уулзалтыг аймгийн Байгаль орчны газар улсын байцаагч нартай хамтран зохион байгуулж, Хужирт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй рашаан сувилал, амралт, аялал жуулчлалын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд оролцов.
 
Зөвлөгөөний хүрээнд дараах асуудлуудаар мэдээлэл өгч, санал солилцов.
 
Үүнд:
 
-Рашаан ашиглалтын онцлог, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, рашааны чанарыг хамгаалах шаардлага
 
-Байгаль орчны үнэлгээ (БОҮ) болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт
 
-Бохир ус, хаягдлын менежмент, цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагаа
 
-Урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах хяналт шалгалтын ач холбогдол
 
-Байгаль орчин, усны тухай хууль тогтоомж, стандартын мөрдөлт багтаж байна. 
 
Уулзалтын үеэр байгаль орчны хяналтын улсын байцаагчид рашаан ашиглагч байгууллагуудын үйл ажиллагаанд нийтлэг илэрдэг зөрчлүүд, эрсдэлтэй асуудлууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах арга замын талаар мэргэжлийн зөвлөмж өгч, цаашид анхаарах чиглэлийг тодорхойлов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Рашаан ашиглагч байгууллагуудад байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөгөө өглөө  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй