Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр оролцлоо.

Нийслэлийн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгч, амин дэмийн хэрэгцээ, дархлааг дэмжих юм. Нийслэл, дүүрэг, эцэг эх, асран хамгаалагч гэсэн гурван талын оролцоотой хэрэгжих энэхүү хөтөлбөрт 170 гаруй сургуулийн 189,600 сурагч хамрагдана. Ингэснээр бага насны хүүхдүүдийн амин дэм, эрдэс баялгийн дутагдлыг нөхөж, хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжинэ. Ясны сийрэгжилтээс сэргийлж, хүүхдийн амны хөндийн өвчлөлийг бууруулна.
Уг хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм байна.
2027 оноос “Сүүн дархлаа” хөтөлбөрт ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөж байна.
Хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнгээс харвал Монгол хүүхдүүдийн дунд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зөвлөсөн хэмжээнээс 2,5 дахин бага байна. Улаанбаатар хотын сурагчдын 49 хувь нь сүү огт уудаггүй гэж хариулжээ.

| “Сүүн дархлаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ | ||
| Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.