Шууд Chart

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцов

2026-01-30 16:15:00

Хотын дарга Х.Нямбаатар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхароуфыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна.

Тус хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох юм.

Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах түр байгууламжийг барих болон зочлох үйлчилгээний чиглэлээрх зарим ажлыг нийслэлээс хариуцан зохион байгуулна. Түр барилга байгууламжийг түрээсийн хэлбэрээр барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар бэлтгэж байна. Уг олон улсын сонгон шалгаруулалтад өчигдрийн байдлаар гурван компани саналаа ирүүлсэн. Ирэх долоо хоногт шалгаруулалтыг эцэслэн шийднэ. Хоёрдугаар сард гэрээ байгуулах үйл явцуудыг дуусгаад, дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Бид уг бага хурлыг зохион байгуулах чиглэлээр бусад яамд, төрийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан уялдаатай ажиллаж байгаа” гэдгийг онцолсон юм.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхароуф НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтын талаар ерөнхий мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын талтай нягт хамтын ажиллагааг уялдуулан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийтэлсэн: COP17

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцов  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй