Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг аваад зугтчихлаа гэх дуудлага, мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тусгай хэрэгцээт иргэн болох 45 настай эрэгтэй “Ү”-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних масктай эмэгтэй хүн хаалга тогшоод судалгаа авъя гэж хэлэхээр нь хаалгаа онгойлготол өвөр дээр байсан утсыг нь аваад зугтсан байна.
Уг хэргийг үйлдсэн иргэн “М”-ийг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Иргэд та бүхэн ганцаараа байгаа үедээ танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, мөн бага насны хүүхдэдээ сайтар анхааруулж хэлхийг зөвлөж байна.
| "Судалгаа авъя" гэж гар утсыг нь булаан зугтжээ | ||
| Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.