Улсын хоёрдугаар төв эмнэлэг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамтын ажиллагааны хүрээнд УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулган эмчээр ахлуулсан Ангиографийн тасгийн эмч нар хоёр өдрийн турш БОЭТ-д ажиллаж, төлөвлөгөөт элэгний хавдрын судас бөглөх эмчилгээг 6 хүнд, хяналтын үзлэгийг 10 орчим хүнд тус тус хийлээ.

Мөн БОЭТ-ийн эмч нарт зориулсан лекц, сургалт зохион байгуулсан байна. Түүнчлэн элэгний хавдар задарсан яаралтай тохиолдолд ангографийн мэс ажилбарыг яаралтай журмаар амжилттай хийж ажиллалаа.

| Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар Орхон аймагт ажиллаа | ||
| Үзсэн: 127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.