“Хилчин” спорт хорооны 80 жил, Монгол хүн цанаар аялсны түүхт 85 жил, МҮОХ-ны 70 жилийн ойд зориулсан цанын аялал Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоос эхэллээ.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот хүртэл зургаа хоногт 363 км зам туулах цанын аялалд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ш.Лхачинжав, цагаан олимпын наадамд тамирчин, дасгалжуулагчаар оролцож байсан Н.Сандагдорж, залуу тамирчин Н.Мөнгөнцэцэг, Н.Батбаяр зэрэг 19-82 насны гурван үеийн төлөөлөл болох нийт 12 тамирчин оролцож байна. Цанын аялал Сүхбаатар, Дархан, Баруунхараа, Борнуур, Баянчандманийг дамжин хоёрдугаар сарын 6-нд нийслэл хотноо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бариалах ажээ.
| Түүхт аялал Алтанбулагаас эхэллээ | ||
| Үзсэн: 123 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.