Шууд Chart

Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 22 дахь жилдээ эхэллээ

2026-02-02 15:51:25

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн өнөөдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.

Анх 2003 онд Зэвсэгт хүчний нийт зургаан ангийн дунд эхэлж байсан тус тэмцээн өдгөө 22 дахь удаагаа зохион байгуулагдаж, БХЯ, Зэвсэгт хүчний нэгтгэлүүдээс гадна Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, ОБЕГ, ШШГЕГ зэрэг байгууллагуудын нийт 18 баг оролцож байна.

Оролцогч багууд нийт 4 хоногийн турш 6 үндсэн үзүүлэлтээр авьяас билэг, оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.

УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Гал морин жилийн босгон дээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг нээхдээ үндэсний өв соёл, ёс заншлаа дээдлэх нь эх оронч үзлийн салшгүй хэсэг болохыг онцолж, нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.


Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 22 дахь жилдээ эхэллээ  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй